Аюулгүй байдал
Сүүлд шинэчилсэн: 2026-08-21
Мөнгө холбогдсон газар залилан гардаг. Өөрийгөө хамгаалах хамгийн энгийн дүрмүүд, бидний хийдэг зүйлс.
1.Хэзээ ч платформоос гадуур төлбөр бүү хий
Taskly дээр байршуулаагүй төлбөрт ямар ч хамгаалалт байхгүй. 'Шууд данс руу шилжүүл' гэсэн санал бол хамгийн түгээмэл залилан.
Ажил эхлэхээс өмнө төсөв байршуулагдсан эсэхийг ажлын талбараас шалгаарай.
2.Урьдчилгаа нэхэх нь залилан
Ажил өгье гэсэн хүн танаас 'бүртгэлийн хураамж', 'баталгаа', 'программын лиценз' нэрээр мөнгө нэхвэл шууд мэдээлнэ үү. Taskly дээр Гүйцэтгэгч хэзээ ч урьдчилж төлдөггүй.
3.Нэвтрэх мэдээллээ бүү өг
Нууц үг, нэг удаагийн код, 2FA код, имэйлийн хандалтыг хэн ч гуйх ёсгүй.
Хэрэв ажлын мөн чанар нь өөр хүний бүртгэлд нэвтрэх шаардлагатай бол сэжиглэ.
4.Харилцаагаа Taskly дээр үлдээ
Ажлын талбар дээрх мессеж, хүлээлгэн өгсөн файл нь маргаан гарвал нотолгоо болно. Гадуур ярилцсан зүйл бидэнд харагдахгүй.
5.Бид юу хийдэг вэ
Нийтлэгдсэн ажил бүрийг дүрэмд суурилсан шалгуураар шүүнэ: хууль бус үйлчилгээ, нэвтрэх мэдээлэл шаардсан, урьдчилгаа нэхсэн, платформоос гадуур холбогдохыг ятгасан зэрэг.
Өндөр эрсдэлтэй ажлыг нийтлэхийн оронд хүн шалгах хүртэл түр саатуулна.
Байршуулсан төлбөр маргаан дуустал хөдөлгөөнгүй хадгалагдана.
Хавсаргасан файлыг төрөл, агуулгаар нь шалгаж, вэб хаягаар шууд нээгддэггүй байдлаар хадгална.
6.Ажил хүлээж авахаасаа өмнө
Захиалагчийн профайл, өмнөх ажлын үнэлгээг хараарай.
Шаардлага тодорхойгүй бол эхэлж асуу. 'Дараа ярья' гэдэг нь дараа маргах гэсэн үг.
Хугацаа, төсөв хоёр таны хувьд бодитой эсэхийг шалга.
Сэжигтэй ажил, хэрэглэгч тааралдвал тухайн хуудасны 'Мэдээлэх' товчийг дарна уу. Мэдээлэл админд шууд очно.